ГАЛ ГАРСАН ҮЕД: Автомат Системийн Ажиллагаа
1) Мэдрэгч(үүд) нь эрсдэлтэй хэсэгт аюултай нөхцөл байдал үүссэнийг
мэдэрч хяналтын модуль дээр хугацааны тоолуурыг эхлүүлдэг.
2) "Идэвхжүүлэхийн тулд ТҮЛХЭХ / Гэрлэн Дохио" LED болон дуут дохио:
a. Хугацааны тоолуурын сүүлийн 5 секунд хүртэл 2 x 1 секундээр
цохилон; дараа нь сүүлийн 5 секундын турш 4 x 1 секундээр
цохилох. Хугацааны тоолуурыг дахин эхлүүлэхийн тулд
ХОЙШЛУУЛАХ/ДАХИН ТОХИРУУЛАХ/ЧИМЭЭГҮЙ БОЛГОХ
(Саарал) товчийг дарна уу (Нэмэлт мэдээлэл авахын тулд
доорхийг харна уу).
b. Хугацааны тоолуур дохио өгч дууссан дараа, "Идэвхжүүлэхийн
тулд ТҮЛХЭХ / Гэрлэн Дохио" LED болон дуу гаргагч нь гал
унтраах системийг эхлүүлэх (нээх) үед 10 секундын турш гэрэл
нь асаж дуут дохио өгнө (хэрэв даралтын мэдрэгч/унтраалга
суурилагдсан бол хөдөлгүүр унтраах нэмэлт ажиллагааг
идэвхжүүлдэг).
3) Хугацааны тоолуур эхэлмэгц: Тоног төхөөрөмжийг аюулгүйгээр
зогсоож, тоормосоо тохируулан, хөдөлгүүрийг унтраан, гарна уу.
Гал унтраах нэмэлт тоног төхөөрөмжийг нөөцөнд ойр байлгана уу
ХУГАЦААНЫ ТООЛУУРЫГ ДАХИН ЭХЛҮҮЛЭХИЙН
ТУЛДСААРАЛ ТОВЧИЙГ ТҮЛХЭНЭ ҮҮ
ХОЙШЛУУЛАХ/ДАХИН ТОХИРУУЛАХ/ЧИМЭЭГҮЙ БОЛГОХ (Саарал)
товч
1) Х угацааны Тоолуурыг Дахин Эхлүүлэх: Дохиолол өгсөн үед
хугацааны тоолуурын мөчлөгийг дахин эхлүүлэхийн тулд дарна уу.
a. Заавал идэвхжүүлэх системийн ажиллагаа нээхээс өмнө
эхлүүлэх шаардлагатай.
b. Жич: Дараад, дарсан чигтээ барих нь хугацааны тоолуурын
хугацааг уртасгахгүй.
2) Д уу гаргагчийг хоёр цагийн турш чимээгүй болгох
(ажиллуулалтын эсвэл доголдолын мэдэгдэлийн дараа): Дуу
гаргагчийг чимээгүй болгох; LED доголдолын заалт нь доголдол
арилтал асна. Аливаа шинэ доголдол эсвэл илрүүлэлт гарвал дуут
дохио нь дахин идэвхжинэ.
3) RESET буюу дахин тохируулах нь ANSUL-ын Албан Ёсны
Дистрибютерын үйлчилгээний техникийн ажилтанд зориулагдсан.
3 ХУУДАС
009180