nip first moments Manual De Instrucciones página 29

Tabla de contenido

Publicidad

Idiomas disponibles
  • ES

Idiomas disponibles

  • ESPAÑOL, página 17
1 // ЕРӨНХИЙ ЗҮЙЛС
Төрсний дараах эхний саруудад хөхний сүү нь таны хүүхдэд тохирсон хамгийн сайн тэжээл юм. Хөхний
сүүний найрлага хүүхдийн дархлааны системийг бэхжүүлж, хэрэгцээнд нь бүрэн нийцдэг. Эхийн сүүг
саалтуураар саахад ээж бүрт өөр өөр мэдрэмж төрдөг, иймд nip
тохиргооны аль нэгийг нь өөртөө тааруулан ашиглах боломжтой. Хөхний гар саалтуур нь All-in-One
системийн нэг хэсэг бөгөөд саасан сүүг шууд угж болон/эсвэл сүүний сав руу юүлэх зориулалттай.
Нэмэлт мэдээллийг 8-р хэсээс үзнэ үү. Тус хэрэглэх зааврыг анхааралтай уншиж, хадгалана уу.
2 // АНХААРАХ ЗҮЙЛ:
Анх хэрэглэхийн өмнө гар саалтуур болон дагалдах хэрэгслийг угааж ариутгана.
3 // СААЛТУУРЫН ТАЙЛБАР БА АЮУЛГҮЙН ЗААВАРЧИЛГАА
3.1 Зориулалтын дагуу хэрэглэх нь:
Тус төхөөрөмж хөхний сүүг саах зориулалттай ба эвдэрч гэмтсэн тохиолдолд зөвхөн nip
дагалдах хэрэгслийг ашиглана. Ингэснээр саалтуурын зөв гэмтэлгүй ажиллагааг хангах болно.
Уг саалтуур тоглоом биш.
Хэрэглээгүй үедээ дагалдах хэсгүүдийг хүүхэд хүрэхгүй газар хадгалж байна уу.
3.2 Тайлбар
Тус саалтуур нь гар ажиллагаатай бөгөөд дараах давуу талтай:
• Цахилгаан ашиглахгүй
• Хөхний саалтуурын бүх хэсгийг салган цэвэрлэх боломжтой
• Ээжүүд хэрэглэхэд эвтэйхэн зөөлөн зөөлөвчтөй
• Хөхний сүүг хуримтлуулах савтай
3.3 Илэрч болох таагүй мэдрэмж ба бусад шинж тэмдгүүд
Хөхний булчирхайн үрэвсэл, нээлттэй шарх зэрэг аливаа эмгэгтэй үед, мөн ямар нэгэн санаадгүй урвал
илэрвэл саалтуурыг эх баригч/нярайн эмчтэйгээ зөвлөлдсөний дараа хэрэглээрэй.
Дутуу төрсөн нярайг хөхний сүүгээр угжих бол эмчтэй зөвлөлдөнө үү.
3.4 Эрүүл ахуй
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс саалтуур болон сүүний эрүүл ахуйд онцгой анхаарах
шаардлагатай. Та „цэвэрлэх, халдваргүйжүүлэх" 5-р хэсгийг тогтмол дагаж мөрдөөрөй. Саалтуурыг хэвийн
ажиллуулахын тулд сүүний шахуургыг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Саалтуурыг хэрэглэхийн өмнө
ээжүүд өөрийн ариун цэвэрт анхаарах ба биедээ тос түрхэхгүй, бие дэх аливаа зүүлт [пирсинг]-ийг авна.
Хөхний саалтуурыг зөвхөн эмэгтэйчүүд хэрэглэхэд зориулагдсан.
3.5 Угж, хөхөлт ба хөхний сүүний савны мэдээлэл
Угжны чанарыг хараат бус лабораториор баталгаажуулсан ба EN 14350 стандарт хангасан. Танд
ямар нэгэн гомдол байвал хөхний саалтуурыг баглаа боодлын хамт илгээнэ үү.
АНХААРУУЛГА!
• Бүтээгдэхүүн хэрэглэхдээ насанд хүрэгчдийн хяналтан дор ашиглаарай.
• Угж хэрэглэх нь таны хүүхдийн хөхөх рефлексд сөрөг нөлөөтэй.
• Шингэнийг байнга уух нь хүүхдийн шүд цоороход нөлөөлж болзошгүй.
• Хүүхдээ хооллохын өмнө темпратурыг нь заавал шалгаарай.
• Хүүхэд хүрэхгүй газар хадгалаарай.
• Бүтээгдэхүүн хагарсан, эвдэрсэн, гэмтэлтэй байвал хэрэглэх хэрэггүй.
• Оосрыг энд тэнд битгий орхиорой, хүүхэд аваад өөрийгөө гэмтээж болзошгүй.
• Богино долгионы зууханд хийхдээ савыг дүүртэл шингэн зүйл битгий хийгээрэй
• Богино долгионы зууханд халаахдаа хэт халаахаас болгоомжлоорой. Хооллохын өмнө хүүхдийн хоолны
темпратурыг шалгана уу.
Хөхний сүүг богино долгионы зууханд халааснаар доторх ашигтай амин дэмүүд алдагдана.
• Хөхний сүү нь таны хүүхдэд тохирсон хамгийн сайн тэжээл юм.
• Хэрэглэх бүртээ угж болон угжны хөхөлтийн бүрэн бүтэн байдлыг шалгана.
• Дотор талдаа цуурсан, зурагдсан зэрэг гэмтсэн угжийг мөн солих нь зүйтэй.
/ 56
®
хөхний гар саалтуурын 2 төрлийн
®
пүүсийн оригинал
• Хөхөлтийн нүх болон хий гаргагч бөглөрсөн эсэхийг тогтмол шалгаж байна уу.
• Хэрэглээний давтамжаас хамааран эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс хөхөлтийг 4-8 долоо
хоногоос удаан хэрэглэхгүй.
• Хөхөлтийн чанарт нөлөөлөх тул угж болон хөхөлтийг нарны шууд тусгалтай, халуун газар эсвэл
ариутгагч бодисонд удаан байлгаж болохгүй.
• Тус бүтээгдэхүүн тоглоом биш.
• Угжаар халуун зүйл өгч болохгүй, угж хийжүүлсэн ундаа хадгалахад зориулагдаагүй.
4 // ЗАДЛАХ, УГСРАХ
4.1 Эд анги бүрийн тайлбар (хуудас 3 дээрх зураг үзнэ үү)
1
Ариун цэврийн таг
2
Саалтуурын зөөлөвч
3
Цилиндрийн таг
4
Бариул
5
Шахуурга
6
Цилиндр
7
Соруулын эх бие
8
Хавхлага
9
Адаптер
10 Сав
11 Таг/хаалт
12 Цагираг
13 Хөхөлт
14 Таглаа
4.2 Задлах:
Ариун цэврийн таг (1), зөөлөвч (2), цилиндрийн таг (3), хавхлага(8)-ийг саалтуураас (7) салгана. Үүний
дараа бариул(4) -ийг бэхэлгээнээс суллан шахуургыг (5) дээш нь бага зэрэг түлхэж суллана. Эцэст нь
цилиндр (6) шахуурга (5) 2-г саалтуураас (7) салгана, шахуургыг (5) цилиндрээс (6) хүчтэй татаж суллана.
Хөхний саалтуурын бүх хэсгүүд салах тул гүйцэд цэвэрлэж, халдваргүйжүүлах боломжтой.
4.3 Угсралт
Шахуургыг (5) цилиндр (6) руу шахаж оруулна, ингэхдээ жаахан илүү хүч шаардаж магадгүй.
Өргөн тал нь цилиндрийн ёроолд (6) тулснаар шахуурга (5) зөв байрлалд орно.
Цилиндрийг шахуургын хамт (5 + 6) саалтуурын (7) их биений дээд хэсэгт углан, цилиндрийн (6) силикон
ирмэгийг саалтуурт (7) бэхлэнэ.
үр ашгийн түвшин
Ээжүүд хөхөө саахад өөр өөр мэдрэмж төрдөг, иймд nip
тааруулан ашиглах боломжтой.
1-р тохиргоо (дээд байрлал): Сул
2-р тохиргоо (доод байрлал): Хүчтэй
Бариулыг (4) шахуурганд (5) залгаад, бариулын (4) дээд хэсгийг сүүний саалтуурын эх бие (7) рүү
шахна. Зөв байрлалд ороход зөөлөн товшилт сонсогдоно. Шахуургыг (7) цилиндрийн тагаар (3) таглана.
Агааржуулалтын сэнсийг (8) хөхний насосны доод талд бэхлэнэ.
Саалтуурыг зөөлөвчтэй болон зөөлөвчгүй хэрэглэж болно. Хөхний саалтуурыг ашиглаагүй үедээ таглаж (1)
хадгална.
При необходимости грудная подушка (2) может быть прикреплена спереди корпуса
насоса. Сцеживание также возможно без подушки для груди (2), в зависимости от того, что для вас лучше.
когда не используете молокоотсос наденьте гигиенический колпачок (1) .
хөхний гар саалтуурын 2 төрлийн тохиргоог өөртөө
®
1
2
MN
/ 57

Publicidad

Tabla de contenido
loading

Tabla de contenido