Төхөөрөмждөө анхаарал
тавьж, зөв ашигла.
Төхөөрөмжөө хуурай байлга.
• Чийг болон шингэн зүйлс нь төхөөрөмжний эд ангийг гэмтээж,
цахилгаан холбоос үүсгэж болзошгүй.
• Уг төхөөрөмжид дотоод шингэн заагч угсраатай байдаг. Ус орсны
улмаас гар утас гэмтсэн тохиолдолд үйлдвэрлэгчийн баталгаа
үйлчлэхгүй.
Төхөөрөмжөө зөвхөн тэгш гадаргуу дээр хадгал.
Унаж гэмтэх аюултай.
Төхөөрөмжийг 0°C—35°C температуртай орчинд
хэрэглэж болно. Төхөөрөмжийг -20°C—50°C
температуртай орчинд хадгалж болно. Заасан
температурын хязгаараас хэтэрсэн орчинд төхөөрөмжийг
хэрэглэх юм уу хадгалах аваас төхөөрөмжийг гэмтээх юм
уу зайны ашиглах хугацааг бууруулж болзошгүй.
• Зуны улиралд битүү машин дотор гэх мэт хэт халсан газарт гар утсыг
бүү хадгал. Эс тэгвэл дэлгэц нь буруу ажиллах, төхөөрөмж гэмтэх
эсвэл зай нь дэлбэрэхэд хүргэж болзошгүй.
• Гар утсыг нарны шууд тусгал бүхий газар (машины хянах самбар
дээр гэх мэт) удаан хугацаанд бүү байлга.
Төхөөрөмжөө зоос, түлхүүр, хүзүүний гинж гэх мэт
металл эд зүйлстэй хамт бүү хадгал.
• Төхөөрөмж зурагдаж эсвэл алдаатай ажилладаг болж магадгүй.
• Хэрэв зайны терминалууд металл эд зүйлд хүрвэл гал гарч
болзошгүй.
Монгол
607